
Улаан хивсний ёслолд зориулан жүжигчин У.Уранчимэг тансаг улаан даашинзыг чадварлаг дизайнераар урлуулжээ. Тэрбээр жил бүрийн “Гэгээн муза”-гийн хамгийн дэгжин нь байж чаддаг. Өнгөрсөн жил цагаан хун болон хувирч ирсэн Урнаа энэ удаад гал улаан өнгийг сонгож, урт, эрхэмсэг хэрнээ сонгодог загварын даашинзаар гоёжээ. Бие барьсан урт даашинзтай Урнаа олны нүдийг хужирлаж, жинхэнэ улаан хивсний ёслолын “хатан” байж чадсан. Харин тайзыг улаан даашинзтай дуучин бүсгүй энэ үдэш эзэгнэсэн. Сүүлийн үед “сахиусан тэнгэр” гэж нэрлэгдээд буй дуучин Д.Отгонжаргал намирсан урт улаан даашинзтайгаа тайзнаа гарч ирэн, үзэгчдийг уяраагаад авсан дуучин бүсгүй ч энэ үдшийн гал улаан бүсгүйчүүдийн нэг нь байв. Өнгөрсөн жил тэрбээр Хөгжимт драмын жүжгийн төрөлд “Хязгааргүй” моно операгаар шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч муза хүртэж байсан бол энэ жил зочноор уригдан, ая дуугаараа үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлсэн нь энэ аж.
“Гэгээн муза” наадмын гал улаан бүсгүйчүүдийн нэг жүжигчин У.Уранчимэгийн зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү