Зарлага өсвөл эрсдэл давтагдах аюултайг сануулав

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Зарлага өсвөл эрсдэл давтагдах аюултайг сануулав

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн гуравдугаар сарын тоймыг гаргажээ.  
Энэ  оны нэгдүгээр  улиралд төсвийн зардал тэлсэн нь өсч буй орлогын нөлөөг бууруулж  сайжрах хандлагатай байсан төсвийн   алдагдал  зогсонги  байдалтай   болсон гэж Дэлхийн банкныхан дүгнэжээ.Хэрэв зардал уул уурхайн орлоготой зэрэгцэн өссөөр байвал Монгол Улс эргээд хямралын өмнөх жилүүдийн мөчлөг дагасан эрсдэл рүү очих аюултай байна гэж уг тоймд онцгойлон сануулсан байна.  Гэсэн хэдий ч ирэх хэдэн жилүүдэд санхүүжилтын нөхцлүүд хүндхэн     төсөөлөгдөж байгаа тул төсвийг үргэлжлүүлэнбэхжүүлэх  шаарлагатай  байна.  Тухайлбал,  2011  онд гэнэтийн  ашгийн  татвар  хүчингүй  болсноор  төсвийн хувьд хүндрэлтэй жил байх болно.Үүнээс  үүдэн  гарах  бэрхшээлньМонгол  улсын  дэд бүтцийн асуудлыг төсвийн боломжит хүрээнд шийдвэрлэхэд одоогийн  төсвийн  хөрөнгө  оруулалтын    зардлуудыг  яаж  удирдах  вэ  гэдэгт  байна.Одоогийнтөсвийнхөрөнгоруулалтынтөлөвлөлтболон гүйцэтгэлийн явц хэд хэдэн сул талуудаас болж доройтож байгааг дурджээ.

Цалин тэтгэмж зохистой төвшинд байна

Манай улсын хувьд  төсвийн томоохон зардлуудын нэг цалингийн хэмжээ нэмэгдэх дарамт тулгараад байгаа. Өндөр түвшний төрийн албан хаагчдад олгодог нийт мөнгөн  урамшуулал  нь адил  түвшин  дэх хувийн  хэвшлийн ажиллагсадтай харьцуулахад ойролцоогоор  60-70 хувьтай тэнцэж байдгийг Дэлхийн банкны эдийн засагч нар онцолжээ.  Гэвч, цалин, тэтгэмж болон хангамжийг ажлын тогтвортой байдалтай хамтад нь харьцуулж үзэхэд цалин, тэтгэмж зохистой төвшинд байна. Түүнчлэн төрийн албаны доод шатны ажилтнуудын авах нийт мөнгөн урамшуулал нь хувийн хэвшлийнхтэй харьцуулахад ижил эсвэл өндөр түвшинд байна гэж тэд үзжээ.

Үнийн хэт халалт үүсэхгүй байхыг сануулав

Монгол Улсын худалдааны алдагдал ойрын саруудад 12 сарын гулсмал нийлбэрээр авч үзэхэд тогтвортой байна. Монгол Улсын экспорт ашигт малтмалын үнийн өсөлт нь худалдааны хамгийн том түнш болох Хятад улс руу импортлох импортын хэмжээ өссөнөөр дэмжигдэн тогтвортой сэргэж байна. Ам.долларын эсрэг валютын ханш тогтворжиж, гадаад валютын нөөц өндөр хэвээр байна. Эдийн засгийн сэргэлт болон 2010 оны эдийн засгийн өндөр өсөлтийн төсөөлөл сүүлийн үед үнэ өсөхөд нөлөөлж байна. Эдийн засгийн сэргэлтийн үед үнийн өсөлтийн дарамт үүсч магадгүй байгаа ч энэ хандлагыг цаашид өмнөх өсөлттэй үеүдэд ажиглагдсан хэт халалт руу хөөргөхгүй байхыг баталгаажуулах нь чухал юм.

Чанаргүй зээл 22 хувьтай байна

Банкны салбарт нийт зээлийн өсөлт зогсонги байдалтай, зээл болон хадгаламжийн нэрлэсэн хүүгийн хэмжээ өндөр хэвээр байна. 2009 онд нийтдээ 143.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан арилжааны банкууд өнгөрсөн гуравдугаар сард 2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Хугацаа хэтэрсэн үндсэн өрийн төлбөрийн хэмжээ өсч нийт зээлийн хэмжээтэй харьцуулсан чанаргүй зээлийн багц тогтвортой байгаа хэдий ч 22 хувьтай өндөр хэвээр байна. Монголбанк олон улсын туршлагуудаас тусгасан банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг саяхан боловсруулсан. УИХ энэхүү төлөвлөгөөг цаг алдалгүй батлах нь Монгол Улсыг бүтцийн өөрчлөлт болон засгийн газрын дэмжлэгтэй холбогдон гаргах эдийн засгийн болон төсвийн зардлыг хязгаарлах олон улсын шилдэг туршлагад нийцүүлсэн арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэх болно.Бодит салбарт Монгол Улсын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг хамарч, учруулсан хохирлын хувьд урд жилүүдийнхээс илүү давсан өнгөрсөн өвлийн зудын гамшиг банк болон чухал салбаруудад нөлөөлөхөөр байна. Саяхныг болтол малчдын зээл харьцангуй сайн эргэн төлөлттэй байсан бол зүй бусаар хорогдсон малын тоо долоон  саяд (нийт малын 15.6 хувь) хүрч байгаа нь чанаргүй зээлийн өсөлтөнд нөлөөлөх магадлалтай болоод байна гэжээ.
Дэлхийн банкнаас гаргасан тоймын төгсгөлд “Одоогоор Монгол Улсын парламент хэд хэдэн чухал шинэчлэлүүдийг хэлэлцэж байгаа бөгөөд үүнд төсвийн тогтвортой байдлын тухай болон нэгдсэн төсвийн тухай хуулиуд нь уул уурхайн орлогыг зөв удирдах болон тууштай алхмуудтай төсвийн бодлогын хүрээг тавих болно. Бодлогын хүрээн дэх гол чиглэлүүдийг сайжруулах эдгээр чухал алхмууд нь Монгол Улсыг мөчлөгөөс сэргийлэхэд тусалж, цаашдын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих болно” хэмээн дурджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж