Хэлэлцээний үеэр хоёр орны хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, мөн хоёр тал 2012-2013 онуудад хамтран хэрэгжүүлэх төслүүд, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар хэлэлцэж байна.
ХБНГУ нь 1992 оноос эхлэн хөгжлийн тусламжийг Монгол Улсад олгож ирсэн анхны улсуудын нэг юм. Холбооны Ерөнхийлөгч Х.Көлерийн 2008 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр манай хоёр орны иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг тунхагласан болно. ХБНГУ-ын канцлер А.Меркелийн 2011 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр "Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг байгуулснаар манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа нь стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн болно.
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны энэхүү ээлжит хэлэлцээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ХБНГУ-д хийх төрийн айлчлалын өмнө болж буйгаараа онцлог юм.