“Маркетингийн менежмент”-ийн II олимпиад болно

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

“Маркетингийн менежмент”-ийн II олимпиад болно

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “Маркетингийн менежмент”-ийн улсын II олимпиад энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 8-нийг дуустал зохиогдох гэж байна. Энэхүү олимпиад нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээ болон онол-практикийн мэдлэг, ур чадварыг нээж харуулах, мэргэжлийн сургалтын агуулга, чанарыг үнэлэх, бизнесийн болон төр, олон нийтийн байгууллага, хамт олонд уг мэргэжлийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг өргөн сурталчлах зорилготой ажээ. Мөн зах зээлийн нөхцөлд хөрвөх чадвартай, чадварлаг үндэсний маркетеруудыг системтэй бэлтгэх үйл хэрэгт хувь нэмэр оруулах явдал юм байна.

Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж бүрээс маркетингийн мэргэжлийн ахлах ангийн 5 оюутнаас бүрдсэн шилдэг нэгээс хоёр баг оролцох боломжтой. Багийн, хувийн, удирдагч багш зэрэг төрлүүдээр тэргүүн байрыг шалгаруулах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж