Ирэх дөрөвдүгээр сард Хойд Солонгосыг пуужин хөөргөхийг барууны орнууд эсэргүүцэж байгаа бөгөөд мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама пуужин хөөргөхгүй байхыг анхааруулсан билээ.
Харин Хойд Солонгосын тал мэдэгдэхдээ бид энхийн зорилгоор пуужин хөөргөх гэж байгаа учир энэ төлөвлөгөөнөөс татгалзахгүй. Аливаа тусгаар тогтносон улс орон хуулийн дагуу ийм эрхтэй байдаг. Энэ төлөвлөгөө нь мөн улсынхаа эдийн засгийн өсөлтийг хангахад зайлшгүй хэрэгтэй гэж Хойд Солонгосын Холбооны Төв Агентлагаас мэдэгдсэн байна.
Хойд Солонгосын Гадаад Хэргийн Яамнаас Б.Обама байдлыг буруу дүгнэж байгаа бөгөөд түүний байр суурийг алдаатай байна гэж мэдэгджээ. АНУ-ын Засаг Захиргаанаас энхийн зорилготой пуужин хөөргөхийг холын тусгалтай баллистик пуужин хөөргөж байгаатай адилтгаж байна гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Сөүлд болсон цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын өмнө Б.Обама Хойд Солонгосын Засаг Захиргаанд ультиматум явуулсан юм. Тэрээр бичигтээ пуужин хөөргөх нь Хойд Солонгост нэмэлт хориг авахад хүргэх бөгөөд Пхеньян сонголт хийх үлдлээ гэжээ. Мөн Өмнөд Солонгос болон Японы Засаг Захиргаа болон НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Бан Ги Мүн Хойд Солонгосыг пуужин хөөргөхгүй байхыг хүссэн юм.
Япончууд пуужин эсэргүүцэх техник хэрэгслээ бэлэн байдалд оруулсан бол Сөүл пуужинг устгахад бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ.