Байтынханд хэрэглэл гардуулж өгөв

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Байтынханд хэрэглэл гардуулж өгөв

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан өнгөрсөн долоо хоногт болсон байт харвааны “Жонон-2012″ тэмцээний үеэр “Инчеон 2014″ Азийн наадмыг зохион байгуулах хорооноос бэлэглэж буй хэрэглэл материалыг Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч М.Ганзоригт гардуулж өглөө. 2007 оны 3-р сард байт харвааны хамт олон Инчеон хотод хамтарсан бэлтгэлд хамрагдсанаар энэхүү төсөлд оролцогсдын түүчээ нь болж байсан юм. Эрэгтэй харваач Ж.Гантөгс, эмэгтэй харваач Б.Урантунгалаг нар одоогоор уг төрлөөр олимпийн эрхээ аваад байгаа юм. 1996 оны Атлантагийн олимпоос хойш анх удаа олимпийн наадамд оролцох гэж буй юм. Энэхүү төсөл цаашдаа жүдо, чөлөөт бөх, боксын спортод хэрэгжих ажээ.

Эх сурвалж: http://www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж