Обама цөмийн зэвсгийн тоог бууруулахад бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Обама цөмийн зэвсгийн тоог бууруулахад бэлэн гэв

Цөмийн аюулгүй байдлын олон улсын хоёрдугаар саммит Сөүл хотноо хоёр хоног зохиогдов. Саммитийн өмнө Сөүлд ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама солонгос оюутнуудтай уулзан цөмийн аюулгүй байдлыг хэрхэн харж буй талаараа саммитийн өмнө санал бодлоо солилцоод амжсан байв.

“Шаардлагаас хэтэрсэн их цөмийн зэвсэг манайд байна. Бид АНУ-ын болон холбоотнуудынхаа аюулгүй байдлыг ханган ямар ч аюулын эсрэг зогсож чадна гэдэгт итгэлтэй байна. Мөн  манай улс цөмийн зэвсгийг бууруулах алхам хийхэд бэлэн” гэж Барак Обама хэлжээ.

АНУ-ын цөмийн зэвсгийг үр дүнтэйгээр сайжруулан шинэчлэхгүй байна гэж шүүмжилдэг Америкийн консерваторуудын дэмжлэггүйгээр Обамагийн энэ санаа цааш явахгүй нь ойлгомжтой. Москвагаас мэдээлэхдээ Сөүлийн саммит дээр даяарчлалын шинж чанартай санаачлагыг дэвшүүлэхгүй гэж мэдээлсэн юм.

Дэлхийн 53 орны лидерүүд Сөүлд цугларан ярилцаж байх үеэр  хэдэн мянган хүн солонгос цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзахыг улстөрчдөөс шаардан жагссан байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж