
“Шаардлагаас хэтэрсэн их цөмийн зэвсэг манайд байна. Бид АНУ-ын болон холбоотнуудынхаа аюулгүй байдлыг ханган ямар ч аюулын эсрэг зогсож чадна гэдэгт итгэлтэй байна. Мөн манай улс цөмийн зэвсгийг бууруулах алхам хийхэд бэлэн” гэж Барак Обама хэлжээ.
АНУ-ын цөмийн зэвсгийг үр дүнтэйгээр сайжруулан шинэчлэхгүй байна гэж шүүмжилдэг Америкийн консерваторуудын дэмжлэггүйгээр Обамагийн энэ санаа цааш явахгүй нь ойлгомжтой. Москвагаас мэдээлэхдээ Сөүлийн саммит дээр даяарчлалын шинж чанартай санаачлагыг дэвшүүлэхгүй гэж мэдээлсэн юм.
Дэлхийн 53 орны лидерүүд Сөүлд цугларан ярилцаж байх үеэр хэдэн мянган хүн солонгос цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзахыг улстөрчдөөс шаардан жагссан байна.
Ш.МЯГМАР