“Атлантын нуруу тэнийв” романы орчуулгын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

“Атлантын нуруу тэнийв” романы орчуулгын нээлт боллоо

Америкийн нэрт зохиолч, философич Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” алдарт романы орчуулгын нээлт  дөнгөж сая Соёлын төв өргөөний  Уран зургийн галарейд боллоо. Ёс суртахуун, чөлөөт бизнесийн  шударга өрсөлдөөн,оюун санааны  ноёрхолыг тунхагласан романы зохиогчийн өв эзэмшигчээс  орчуулга болон хэвлэн нийтлэх эрхийг “Алтан тариа” ХХК  худалдан авчээ. Ийнхүү яруу найрагч, сэтгүүлч Ж.Нэргүйн орчуулгаар монгол уншигчдынхаа  хүртээл болгож  байгаа нь энэ аж. Номын нээлтэд Академич Г.Аким, МУГЖ Д.Сосорбарам, УИХ-ын гишүүн С.Оюун, Х.Тэмүүжин, “Эдмон” компанийн захирал Р.Энхбат нарын  100 орчим төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм.  Уг алдарт номын орчуулагч Ж.Нэргүй “Энэ ном анх 1957 онд хэвлэгдснээсээ хойш гурав хоноод л шилдэг номын жагсаалтад  орж эхэлсэн. Анх хэвлэгдэн гарснаасаа хойш  долоон сая ширхэг хэвлэгдсэн. 1991 онд Америкийн  номын сангаас явуулсан санал асуулгад амьдралаа төлөвшүүлэхэд тустай гэдгээрээ библийн дараа шалгарсан.   Түүнчлэн XX зууны  хамгийн сайн 100 романыг тэргүүлсэн.  2008 оноос хойш шилдэг 20 номын жагсаалтад орсон гээд яривал их гавьяата ном шүү дээ. Ийм номыг  монгол уншигчдад хүргэж байгаа  Либертари сангийн хамт олонд баярлаж байна” гэлээ.

 Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж