Сөүлийн саммит: Москвагийн нүдээр | News.MN

Сөүлийн саммит: Москвагийн нүдээр

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Сөүлийн саммит: Москвагийн нүдээр

Цөмийн эрчим хүч ашиглах асуудлын тэргүүн эгнээнд Орос, АНУ хоёр явж байна. Бид хүйтэн дайныг дуусгаж, цөмийн зэвсгээр хөөцөлдөх асуудалд төгсгөл тавьсан. Өнөөдөр манай орнууд цөмийн зэвсгийг тараан дэлгэрүүлэхгүй байх дэглэмийг бэхжүүлэхэд  анхаарч, цөмийн терроризмын эсрэг тэмцлийн салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байна.

2009 онд ерөнхийлөгч Обамагийн дэвшүүлсэн цөмийн аюулгүй байдлын саммит явуулах санаачлагыг Орос орон бүрэн дэмжсэнээ илэрхийлж байлаа. Тус саммитийг 2010 онд Вашингтон хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулсан билээ. Тэрхүү саммитаас гарсан тунхаглалд дэвшүүлсэн улс төрийн санаачлагыг бид дэмжиж байна. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенци ба түүнд тусгагдсан заалтууд, болон Оросын санаачлагаар олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн цөмийн терроризмын үйлдэлтэй тэмцэх конвенцид бид нэгдсэн юм. Үүнийг өнөөг хүртэл хийгээгүй байгаа орнуудад хандан эдгээр олон улсын түлхүүр хэрэгсэлд  нэгдэн орохын тулд дотоодын үйл ажиллагааны шаардлагатай зохицуулалтаа хурдан шийдвэрлэхийг уриалж байна.
 
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр 2004 онд санал нэгтэй батлагдсан 1540 тоот тогтоолыг Орос, АНУ хоёр анх санаачилсан юм. Түүний зорилго нь үй олноор хөнөөх зэвсэгт хамаатай цөмийн болон бусад материалуудыг  террористуудын  гарт оруулахгүйн  үүднээс мониторингийн үндэсний системийг бий болгох явдал байв. Цөмийн терроризмын үйлдлийн эсрэг тэмцэх асуудалд бид АНУ-тай хамтран даяарчлалын санаачлагыг гаргасанд одоогийн байдлаар 82 орон нэгдээд байгаа бөгөөд  уг санаачлага нь дэлхийн цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, практик төвшинд цөмийн терроризмын сөргөлдөөнийг гаргуулахгүй байхад чиглэгдсэн ашигтай туршлагуудыг солилцоход чиглэгдсэн хамтын ажиллагааны үр дүнтэй хэрэгсэл болсон юм.

Цөмийн материалын аюулгүй байдлыг хангах болон цөмийн терроризмтай тэмцэх нь хүний амь амьдрал, эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах ганцхан зорилготой гэж Орос үзэж байна. Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцад 2011 онд гарсан ослын дараа ОХУ-ын ерөнхийлөгч санаачлага гарган Цөмийн аюулгүй байдлын конвенцид, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенцид засвар оруулах болон Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагад цөмийн  аюулгүй байдлын стандартыг өндөржүүлэх талаар санал дэвшүүлсэн юм. Эдгээр саналыг хурдан шуурхай хүлээн авах нь ирээдүйд гарч болох цөмийн ослын элдэв сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх эсвэл түүнийг аль болохоор бууруулахад тус дэм болно гэдэгт итгэлтэй байна. Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагийн 2013 онд  зохион байгуулах  цөмийн аюулгүй байдлын талаарх бага хурлын зорилгыг ОХУ бүрэн дэмжиж байна.

Цөмийн эрчим хүчийг энхийн зориулалтаар ашиглах замыг сонгосон орнуудыг Орос цаашдаа дэмжих болно. Цөмийн аюулгүй байдлын асуудлаар тогтмол курсыг Обнинскийн сургалтын төвд д зохион байгуулж байна. Ирэх зун Орост Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагатай хамтарсан ажлын хэсгийг цөмийн эрчим хүчийг энхийн зориулалтаар ашиглан эхэлж буй орнуудын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор байгуулахыг санал болгож байна.

Өндөр баяжуулалтын ураны асуудалд эвсэлдэн нэгдэн нийлж ажиллах хөтөлбөрийг Орос үргэлжлүүлэн явуулна. 2010 оноос хойш 1320 кг хэрэглээгүй өндөр баяжуулалтай ураныг бид өөрчлөн сийрэгжүүллээ. Манай улс  судалгааны цөмийн тогоонуудад зөвхөн ядмаг баяжуулалтын ураныг экспортлохоор шийдлээ.  Бид судалгааны цөмийн тогоонуудын түлшийг дамжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 14 оронд  нийтдээ 604 кг шинэ, 986 кг ядмаг баяжуулалтын ураныг эргүүлэн аваад байна. Вьетнам, Украин ба Узбекистанаас ашиглагдсан түлшийг ОХУ эргүүлэн буцаан авахаар төлөвлөсөн байгаа.

ОХУ нь цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэн дэмжих зорилгод чин үнэнч байгаа. Сөүлийн саммит нь олон улсын хамтын нийгэмлэгт асар их ач холбогдолтой энэ чиглэлийн чухал үйл явдал болно гэдэгт итгэлтэй байна.

Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Unshigch 2012-03-28 202.21.111.82

summit gedgiig uulzalt geed orchuulchihval zugeer sanagdaj bn. unshihad ih evgui bn

Avatar

1ООOзахиа с о м 2012-03-28 202.126.91.196

Манайх 1ООхувь оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО итгэлтэй байна! Манай хаяг Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг ороод сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр5

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж