Бохирын септик системийг “Атмор” компани зах зээлд нэвтрүүлээд удаагүй байгаа ч хэрэглэгчдэд хэдийнэ танигдсан бүтээгдэхүүн юм. Дэлхийн дэвшилтэд технологиор хийгдсэн бохирын септик системийг хувийн байшин, хаустай айл өрхүүд болон аялал жуулчлалын бааз, уул уурхайн кэмпүүд маш их хэрэглэх болсон байна. Энэ систем нь бохир хаягдлыг ялган задалж, ялгаран тунасан шингэн хэсгийг газрын хөрсөөр дамжуулан бүрэн цэвэршүүлдэг аж. Тиймээс ашиглахад хялбар, зардал багатай, эвгүй үнэр гаргадаггүй бөгөөд хүн амынхаа хэрэглээнээс шалтгаалж тунгаагч савыг 3-5 жилд нэг удаа цэвэрлэх зориулалттай гэнэ.
Одоогоор уг бохирын системийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хайлаастын 72-р сургууль, Төв болон Архангай аймгийн сумдын эмнэлэг, цэцэрлэгүүдээс гадна гадаад, дотоодын зочдын амрах дуртай Тэрэлжийн UB2, Залаатын ам зэрэг жуулчны баазууд хэрэглээндээ нэвтрүүлээд байгаа аж. Бохирын септик системийг хөрсний устай болон цэвдэгтэй газар хавар суурьлуулдаг юм байна.