Загварлаг Б.Баатархүү

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Жүжигчин Б.Баатархүүг мэргэжлийнхэн дундаа ганган, стиль имиж сайтай “загварлаг” нэгэн хэмээн ярьдаг. Тиймдээ ч тэрбээр өчигдөр “Тэнгис” кино театрт болсон “Худалч залуу” киноны нээлтэд бусдаас онцгойрч байсан шүү. Цайвар өнгийн шоон судалтай шаргал өнгийн хавар намрын урт пальто, өнгө дагуу судалтай богино судалтай ороолт, бууралттай нарны шилээр гоёсон түүнийг харсан хэн ч загварын мэдрэмжийг нь үнэлнэ. “Х-Түц”-ийн Т.Бархүү гол дүрд нь тоглосон уг бүтээлд тэрбээр “ТВ коктейль”-ийн Цэнд-Аюушийн мөнгөнд дуртай  эр нөхөр, ихэр хүүхдийн эцгийн дүрийг чадварлаг бүтээсэн юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж