Алтны үнэ өсч байна | News.MN

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Энэ онд нэг унци алт хоёр мянган ам.доллараас илүү үнэ хүрч магадгүй гэсэн дүгнэлтийг AngloGold Ashanti компанийн ерөнхий захирал Марк Кутифани хийсэн талаар РИА Новости бичлээ.

Энэтхэг болон Хятад улсуудын алтны хэрэглээ нэмэгдвэл алтны үнэ өсөх магадлалтай бөгөөд алт ер нь эрэлт ихтэй үнэт метал гэж тэрээр хэлсэн байна. AngloGold Ashanti  компани нь алт үйлдвэрлэлтээр дэлхийд гуравдугаарт бичигддэг ажээ. MarketWatch агентлагт Марк Кутифани хэлэхдээ унци алт энэ жилдээ 1,7-1,8 мянган ам.доллар байх төлөвтэй ч үнэ нь нэмэгдэж магадгүй юм гэжээ.

Түүнчлэн AngloGold Ashanti  компани ойрын 2-3 жилд Австралийн алтны хайгуул болон олборлолтод 800 сая ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн байна. Мөн Малид болсон зэвсэгт бослого компанийн алт олборлолтод нөлөөлөөгүй гэж Кутифани хэлжээ. AngloGold Ashanti компани нь Малид алт олборлодог бөгөөд компанийн нийт алт олборлолтын дөрвөн хувийг тус улсад байдаг уурхайгаас бүрдүүлдэг байна.

2004 онд байгуулагдсан AngloGold Ashanti компани нь дэлхийн дөрвөн тивд алт олборлодог юм. AngloGold болон Ashanti Goldfields Corporation хамтдаа энэ компанийг үүсгэн байгуулжээ.

Н.Тунгалаг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1ООOзахиа с о м 2012-03-28 202.126.91.196

Манайх 1ООхувь оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО итгэлтэй байна! Манай хаяг Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг ороод сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр6

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж