Чанаргүй хүнсээр үзэсгэлэн гаргав

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Чанаргүй хүнсээр үзэсгэлэн гаргав

Хөдөө орон нутагт хууль бусаар архи үйлдвэрлэж зарах асуудал байсаар байгаа гэнэ. Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтсээс хамтран хууль бусаар архи үйлдвэрлэн борлуулж байсан Есөнбулаг сумын иргэн Б.Цэцэгмаагаас 0.5 литрийн 280 шил архи, 0.75 литрийн 120 шил “Мөнхжин” архи, мөн 0.75 литрээр савласан 312 шил “Аяны дугараа” нэртэй архи нийт 712 шил хувийн үйлдвэрийн архийг хураан авч хуулийн дагуу арга хэмжээ авч Есөнбулаг сумын Устгалын комисст хүлээлгэн өгч устгуулсан байна. Мөн аймгийн  МХГ-аас эрүүл ахуйн шаардлага хангаагүй, стандартын хэмжээгээр савлаагүй, хадгалах хугацаа нь дууссан, чанараа алдаж хөгзөрч муудсан, савлаж нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүн зарагдах явдал байсаар байгаа талаар иргэдэд анхааруулсан үзэсгэлэнг байнга гарган сэрэмжлүүлэг өгч байгаа гэнэ.

                                                                                                                               Б.Саран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж