Хэнтий аймгийн хэмжээнд 1 сая 103,3 мянган мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 6545 мал төллөж 6556 төл гарснаас 6507 төл бойжиж, төл бойжилт 99,3%-тай, төллөвөл зохих малын 0,6% нь төллөсөн байна. Мал төллөлтийн мэдээгээр Баянмөнх суманд хонь, ямаа ихэрлэж байгаа бол аймгийн хэмжээнд 3102 толгой мал хорогдсоноос 60%-ийг нь Өмнөдэлгэр сум эзэлжээ. Мөн Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд “Малын асаргаа сувилахуй” /санитарч/ бэлтгэх зургаан сарын хугацаатай сургалтыг гуравдугаар сарын нэгнээс зохион байгуулж, 15 сумын нийт 50 гаруй хүн хамрагдаж байгаа бөгөөд мэргэжлийн мал асаргаа сувилахуйн үнэмлэхтэй болж төгсөх гэнэ. Мэдээллийг Хэнтий аймгаас И.Байгальмаа бидэнд мэдээллээ.
Э.Сараа