Эхнэр нь нөхрөөсөө 4000 дахин их орлоготой

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Эхнэр нь нөхрөөсөө 4000 дахин их орлоготой

Оросын тэргүүн бизнесмэн  эмэгтэйчүүдийн нэг Елена Батурина хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгсөнөөс харахад тэрээр өөрийн нөхөр болох Москва хотын дарга Ю.Лужковын орлогоос 4000 дахин ихийг олдог болох нь мэдэгджээ. Оросын нийслэлийн тэргүүн хатагтай өнгөрсөн онд 40 тэрбум орчим рубль буюу нэг тэрбум гаран ам.долларын орлого олсон байна. Энэ эмэгтэй “Интеко” хувьцаат компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд авлигатай тэмцэх талаар ОХУ-ын ерөнхийлөгч Медведевийн хийж байгаа ажлуудын нэгэн болох орлого мэдүүлгийн кампанид хамрагдаж байгаа нь энэ юм. Гэхдээ энэхүү олсон орлогынхоо бараг 90 хувийг санхүүгийн хямралын үеэр улам бүр өссөн компанийнхаа өрийг дарахад зориулсан гэж Интеко компанийн төлөөлөгч хэвлэлүүдэд мэдээлсэн байна.  Гэхдээ л хатагтай Батурина өнгөрсөн нэг жилийн дотор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө нэмж амжсан гэнэ. Тэрээр Австрид 320 шоо метр талбай бүхий байшин болон газар худалдан авсан байна. Мөн Орост 3 гектар газартай болж, Их Британи болон Испанид байр түрээслүүлдэг байна.
Өнгөрсөн оноос эхлэн ерөнхийлөгч Д.Медведевийн шийдвэрээр төрийн албан хаагч болон тэдний гэр бүлийнхэн тэр ч байтугай насанд хүрээгүй хүүхдүүдийх нь ч хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулж авдаг болсон юм.
М.Наст
Эх сурвалж ВВСес

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж