УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас
орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим
үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус,
өдөртөө хүйтэрч 2-4 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.