Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр маргааш Улаанбаатараас мордох гэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Ерөнхийлөгч Ё.Гаукийн урилгаар энэ сарын 28-наас дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд Германд айлчлах юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний төвшинд 12 жилийн дараа хийх гэж байгаа айлчлал бөгөөд ХБНГУ-ын Канцлер А.Меркелийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дараахан болж байгаагаараа онцлог юм байна.
Д.ОЮУН