“Европын тэмдэглэлүүд” үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

“Европын тэмдэглэлүүд” үзэсгэлэн нээгдэнэ

Европт тавтай морил. Ингэж хэлэхийн учир нь “Цагаандариум” галлерейд гуравдугаар сарын 30-нд 16.00 цагт  “Европын тэмдэглэлүүд”  үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Монголын алдартай дөрвөн зураач болох Ц.Нарангэрэл, Ш.Чимэддорж, Ц.Энхжаргал, Л.Ганболд нарын хамтарсан үзэсгэлэн ийнхүү бэлэн болжээ.

Монголын хөдөө, орон нутгаар томоохон аялал хийж байгалийн судалбар бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж байхдаа  зураачид тэдний томоохон зураг сонирхогч найз  Ж.Одтой ярилцаад энэхүү Европын уран бүтээлийн аялал хийх санаа нь анх үүссэн түүхтэй гэнэ. Ингээд хэдэн сарын дараахан буюу өнгөрсөн оны аравдугаар сард энэ төлөвлөгөө нь биеллээ олж, нэг сарын турш Европын баруун хэсгээр аялжээ. Итали, Герман, Франц, Белги, Швейцарь, Голланд, Австриар зураачдын баг аялжээ. Тэдний аялал нь Итали орноос эхэлж, аялалыг нь ивээн тэтгэсэн тэдний найз Ж.Од зураач нартай хэдэн хоног хамт аялсан байна. Энэ аялалыэ явцад Европын орнуудын гол чухал урлагын түүхтэй нийслэлүүдээр дамжин өнгөрч, өөрсдийн төрсөн сэтгэгдэлээрээ маш олон тооны судалбар ажлууд хийж уран бүтээлээ тууривижээ. 

Та бүхэн энэхүү тусгай үзэсгэлэнгээс тэдний аяллынхаа туршид газар дээр нь зурсан тэмдэглэл, эскиз, судалбараас бүрдсэн шинэхэн бүтээлүүдийг харж болох нь ээ. Тэдний уран бүтээлийн ориглуун сэтгэлд Азид байдаггүй эртний байшин барилгын архитектур болон байгалын шинэ өнгө төрхөөр баяжиж олон сайхан санаанууд урган гарсан байна. Мөн энэхүү аяллын туршид хөгшин Европоор аялахдаа өдөр тутамдаа урлагынхаа чиглэлээр байнга бусад зураач нар болон найз нөхөдтэйгээ холбогдож, олон музей, галлерейнууд үзэж танилцсан нь яахын аргагүй уран бүтээлийг нь илуу оргилуун болгож өгсөн биз ээ.

Цагаандариум галлерейн гүйцэтгэх захирал Эмэлинь Беттех энэхүү үзэсгэлэнгийн тухай “Европын зураач нарын мэдэрдэг тэр л сайхан уран бүтээлийн байгалын агуу баялаг мэдрэмжүүдийг Монголын зураачид өөрийн биеээр үзэж мэдэрч тэдний соёлоос хэр их ялгаатай болохыг мэдэрсэн. Энэхүү аялалаар Монголын нэртэй зураачдын авьяас чадлыг нь сорих гэсэндээ биш олон улсын соёлын ялгааг мэдэрч, уран сэтгэмж, төсөөлөн бодох зэргээр  чөлөөтэйгээр өөрсдийнхөө өнцөгөөр мэдэрч чадсан юм.Тиймээс та бүхэн эргэлзээ байхгүй эдгээр гайхалтай бүтээлүүдийг үзэнгээ өнгө будгын зохицол, уран сэтгэмж, гадаад орны соёл, шинэлэг мэдээллийг мэдрэх болно” хэмээн ярьсан юм.

Зайсан дахь Белла Веста хотхонд байрладаг “Цагаандариум” уран зургийн галлерейд тус үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ. Уран зураачдын өнгө булаг алаглуулан бийрний үзүүрээр урласан Европт тавтай морил.

“Европын тэмдэглэлүүд”  үзэсгэлэнгийн зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж