“Minetech 2012” үзэсгэлэн маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

“Minetech 2012” үзэсгэлэн маргааш эхэлнэ

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө цагт тус салбарын голлох хүчин зүйлийн нэг болох тоног төхөөрөмжийн “Minetech-2012” үзэсгэлэн худалдаа гуравдугаар сарын 28-30-нд “Мишээл экспо” төвд болох гэж байна. Тав дахь жилдээ болж буй үзэсгэлэн худалдааг Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр уул уурхайн ажил хөдөлмөрийн багаж зэвсэг, төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид тоног төхөөрөмжөө танилцуулж, цаашдаа энэ тал дээр хамтран ажиллах гарц нээгдэх боломжтой гэнэ. Үзэсгэлэнд 65 гаруй аж ахуй нэгж, байгууллага оролцох юм байна.

“Minetech 2012” үзэсгэлэн худалдааны хөтөлбөрийг танилцуулбал:

Гуравдугаар сарын 28, Лхагва гариг

11:00 – 12:35  Нээлтийн арга хэмжээ болон мэндчилгээ
12:35 – 13:00  “Keestrack” тоног төхөөрөмжийн үзүүлэн танилцуулга, туршилт
14:30 – 17:00  "Уул уурхайн салбар дахь ханган нийлүүлтийн онцлог, сайн туршлагууд" семинар – “Оюу Толгой”, “Эрдэнэс МГЛ”, “Энержи Ресурс”

Гуравдугаар сарын 29, Пүрэв гариг

10:00 – 10:10  Хоёр дахь өдрийн нээлт
10:10 – 18:00  Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа
12:00 – 16:30  МУУҮА-ийн нэрэмжит Боулингийн АШТ
16:30 – 19:00  Ассоциацийн өдөр
19:00 – 21:00  “MineTech 2012” Үзэcгэлэнгий албан ёсны Хүлээн авалт, “Мишээл Экспо” үзэсгэлэнгийн танхимд

Гуравдугаар сарын 30, Баасан гариг

10:00 – 10:10  Гурав  дахь өдрийн нээлт
10:10 – 17:00  Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа
17:00 – 20:00  Хаалт

“Minetech 2012” үзэсгэлэн үзэгч, сонирхогчдын хувьд үнэ төлбөргүй, нээлттэй байх ба үзэсгэлэнд оролцогчдын хувьд хамгийн бага зардлаар эрдэс баялгийн салбарынханд бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах сайхан боломж” хэмээн зохион байгуулагчд онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж