Уул уурхайн мэдээллийн сайт шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Уул уурхайн мэдээллийн сайт шинэчлэгдлээ

The Mongolian Mining Journal сэтгүүл хэвлэгдэн гарснаас хойш дөрвөн жил өнгөрч байна. Монголын уул уурхай, эдийн засгийн тухай англи, монгол хэл дээр мэдээлэл бэлтгэдэг анхны хэвлэл MMJ дэргэдээ онлайн хувилбартай бөгөөд www.mongolianminingjournal.com сайт нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд мэдээллийн анхдагч эх сурвалж болдог. 

Энэ удаа Уншигч Танд www.mongolianminingjournal.com сайт шинэчилсэн хувилбараа танилцуулж байна. Тус сайтад хандалт нэмэгдэн, MMJ сэтгүүлийн онлайн захиалагчид олширч байгаа тул ийнхүү сайтынхаа баазыг өргөжүүлэв.

MMJ-ийн онлайн хувилбараас хэрэглэгч Та Монголын уул уурхайн салбарт өрнөж буй бүхий л үйл явдлын мэдээлэл, мэргэжилтэн, судлаачидтай хийсэн сонирхолтой ярилцлага,  анализ, судалгаа, байр сууриуд, хэлэлцүүлэг болон уурхайн сурвалжлагууд, телевизийн нэвтрүүлэг, гэрэл зургийн сурвалжлагыг цогцоор хүлээн авах боломжтой. Зөвхөн Монгол оронд өрнөж буй уул уурхай, эдийн засгийн үйл явдлууд төдийгүй дэлхийн уул уурхай салбарын томоохон хурал, чуулга уулзалт, тэдгээр дээр тавьсан чухал илтгэлүүд, эрдсийн зах зээлийн үнэ ханшийн тойм, хандлагыг англи, монгол хэл дээр хүлээн авах боллоо.

Мөн хилийн чанадад болсон уул уурхайн салбарын томоохон арга хэмжээнүүдээс The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчдийн хийсэн сурвалжлагыг тогтмол уншаарай.

www.mongolianminingjoirnal.com сайтад Монголын уул уурхайн ордын хувьцааны дэлгэрэнгүй анализ тогтмол тавигдах учир хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдад мэдээллийн үнэ цэнтэй эх сурвалж болох нь дамжиггүй. Түүнчлэн, дэлхийн ба Монголын уул уурхайн үйл явдлын хуанли тогтмол шинэчлэгдэн тавигдана.

150900 дугаарт ирүүлсэн уул уурхайн заруудыг Та бүхэн шинэ сайтаас үзэх боломжтой. Уул уурхайтай холбоотой бүхий л төрлийн зарыг төрөлжүүлэн хадгалсан манай архив нь хэрэглэгчдэд хэрэгцээт сан болох нь дамжиггүй.

Уул уурхайн англи, монгол хэл дээрх толь, салбарын хууль, тогтоол, төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэсэн лавлагааны сан нь судлаач, мэргэжлийн хүмүүст хөтөч болох буй за. Монголын ба дэлхийн уул уурхайн мэдээллийн нэн сонирхолтой ертөнцөд тухлан саатаарай.


Mines and Money, Hongkong, 19-21 March

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж