Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу нөөцийн мах нийлүүлэх сонгон шалгаруулалтаар “Майхан цахир” ХХК шалгарч, 88 тонн нөөцөлсөн махаа аймгийн хэмжээнд худалдаанд гаргасан байна. Нөөцөлсөн махны нэг килограмм тутамд 500 төгрөгийн урамшуулал олгосон бөгөөд нөөцийн махыг хоёр сарын турш худалдаалах ажээ. Нөөцийн махыг “Майхан цахир” ХХК-ийн зоориноос жижиглэнгээр худалдаалах боломжгүй тул гулуузаар нь борлуулж байгаа юм байна. Махны ченжүүдийн бөөндөж аван дамлаж зарах боломжийг хязгаарлахын тулд аймгийн төвийн есөн хорооны иргэдэд өдөр өдөрт нь хуваарь гарган худалдаалж байгаа гэнэ. Ингэж даваагаас бусад гаригт нөөцийн махыг хоёр сарын туршид худалдаалах бөгөөд ингэхдээ нэг өрхөд сард нэг гулууз мах ноогдохоор тооцоолжээ. Үүнээс гадна тус компани зоориноосоо хөлдөөсөн сүүг зах зээлийн үнээс даруй тав дахин хямд үнээр борлуулж байгаа аж. Аймгийн иргэд ч хямд мах, сүүгээр хангаж байгаа “Майхан цахир” компанийнханд ам сайтай байгаа гэнэ. /Нөөцөлсөн махны хонь 3900 төгрөг, ямаа-3700 төгрөг, үхрийн мах -4000 төгрөгөөр, нэг кг хөлдөөсөн сүүг 500 төгрөгөөр борлуулж байна/
Э.Сараа