Хүүхдийн хөгжил оролцоо өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хөгжил оролцоо өдөрлөг болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хүүхдийн хөгжил оролцоо, хамтын ажиллагаа” /2008-2012/ өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг энэ сарын 28-наас  ирэх дөрөвдүгээр сарын 2-ны  хооронд болох аж. Энэ хүрээнд Хүүхдийн төлөө хэлтэс, газрын удирдах ажитнуудын “Монголын хүүхдийн аж байдал 2011” сургалт, семинар  энэ сарын 28-29-ний өдрийн 8.30-17.30 цагт Хүүхдийн төлөө газрын Хурлын танхимд болно. Мөн энэ сарын 30-ны өдөр  “Хүүхдийн хөгжил, оролцоо, хамтын ажиллагаа” бага хурал  Монголын Хүүхдийн ордонд, Хүүхдийн хөгжил, оролцоо, хамтын ажиллагаа өдөрлөг Сүхбаатарын талбайд, Хүүхдийн уран бүтээл Улсын драмын эрдмийн театрт  тус тус зохион байгуулагдана. Түүнчлэн “Инээж буй хүүхэд” XI чуулган, “Хүүхэд насаа хайрлая” VI зөвлөгөөн  дөрөвдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд Олон улсын “Найрамдал” төв, “Хүүхэд насаа хайрлая” VI зөвлөгөөн  дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 14.00-17.00 цагт Монголын хүүхдийн ордонд тус тус  болох төлөвлөгөө гарчээ.

Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилан, шаардлагатай тохиолдолд тусламж үйлчилгээг үзүүлах аж.  Тухайлбал, 

  • Кейс менежмэнтийн үйлчилгээ
  • Сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж
  • Хүүхдийн утасны үйлчилгээ
  • Хууль, эрх зүйн зөвлөгөө тусламж гэх мэт

Мөн хүүхдийн эрхийн баатар Соосой, Бүмбүүлэй нар олон нийтийн дуу хоолойг сонсох нээлттэй индэр ажиллуулан хүүхдийн хөгжил хамгаалал, оролцооны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, хүүхэд хамгааллыг бэхжүүлэхэд хүүхэд, насанд хүрэгчдийн санал бодлыг цуглуулан, цаашдын үйл ажиллагааны чиглэл, бодлого хөтөлбөрт тусгах болно. Арга хэмжээний үеэр хүүхдийн уран бүтээлчид хүүхэд багачууддаа өөрсдийн дуу, шүлэг заахын зэрэгцээ Улсын драмын эрдмийн театр хүүхэд багачууддаа зориулсан уран бүтээлээрээ үнэ төлбөргүй бэлэг барих  гэнэ.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж