Фукушимад цацраг идэвхт бодистой ус алдагджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Фукушимад цацраг идэвхт бодистой ус алдагджээ

Өнөөдөр Фукушимагийн АЦС-д цацраг идэвхт бодистой ус алдагдсан талаар ИТАР-ТАСС мэдээллээ. Цэвэрлэх байгууламжийн системээс 120 тонн ус алдсан бөгөөд 80 литр ус далай руу урссан тухай Tokyo Electric Power компани мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АЦС-аас мөн цацраг идэвхт бодистой ус гадагшилсан юм.

Tokyo Electric Power компаниас цэвэрлэх системд гарсан гэмтлийн шалтгааныг мэдээлээгүй байгаа бөгөөд компанийн мэргэжилтнүүд гадагшилсан усны куб см эзлэхүүн дэх цацраг идэвхт бодис нь зөвшөөрөгдөх хэмжээнээс маш их байгаа гэжээ. Одоо компанийн ажилчид гэмтлийг засахаар ажиллаж байна.

Фукушима АЦС-ын гэмтсэн гурван реактор одоо хөргөлтийн байдалтай байгаа бөгөөд ослын дараах реакторуудаас цөмийн түлшийг цэвэрлэхэд наад зах нь арван жил шаардагдана гэж тооцоолж байгаа юм. Реакторуудын байгууламжийг засахад таван жил, АЦС-ын хавийн газар нутгийг цэвэрлэн сэргээн засварлахад 25 жил хэрэгтэй гэж Tokyo Electric Power компанийн мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж