
Баримт бичигт эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, нийгмийн хамгаалал, хүний хөгжил, бүс нутгийн хөгжил, нийгмийн түншлэлийг дэмжих гэх мэт олон арван чиглэлийг тусгасан байна. МҮЭ-ийн гишүүд, дэмжигчид гэрээлэгч тал болох улс төрийн намаас гэрээний хэрэгжилтийг шаардах, сонгуульд олонх суудал авч Засгийн газар байгуулах тохиолдолд хөдөлмөрчдийн захиалгыг мөрийн хөтөлбөрийнхөө үндэс болгох гэх мэт болзлуудыг тусгажээ. МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар “Гадаадын зарим улсад ҮЭ-ийн холбоо нь сонгуулийн үеэр зөвхөн нэг намтай гэрээ байгуулдаг. Харин бид бүх нам хүчинтэй хамтран ажиллах уриалга гаргаж байгаа. Гэхдээ тэднийг шахаж шаардахгүй. Харин аль нэг нам татгалзвал олон нийтэд мэдээлнэ. Энэ бүхний эхлэл нь ИЗ-НН боллоо” гэлээ.