Тээврийн хэрэгсэлд хязгаарлалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгсэлд хязгаарлалт хийнэ

Газрын хөрсний хөлдөлт, гэсэлтийн үед хүнд даацын автомашиныг хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж бий. 2008 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн захирамжийн дагуу жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 2, аравдугаар сарын 20-ноос арванэгдүгээр сарын 20-ны хооронд ачааны автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах юм. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах ажээ.

                            Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж