Талийгаачдын ар гэрийнхэн шүүх хуралд оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Талийгаачдын ар гэрийнхэн шүүх хуралд оролцоно

Цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг шүүх хурал маргааш 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд болно. “Долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой тус хэргийг шүүх хурал гуравдугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, энэ үеэр шүүгчийн биед  халдах, шүүхийн үйл ажиллагаанд саад хийсэн үйлдлүүд гарсан учир ийнхүү цагдан хорихын шүүх танхимд шүүх хурлыг явуулахаар болсон бололтой. Энэ удаагийн  шүүх хуралд хохирогчдоос үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр, Р.Мөнх-Эрдэнийн ээж н.Тунгалаг, Ч.Энхбаатарын дүү н.Хэрлэн нараас гадна тухайн өдөр хөлөндөө буудуулж шархадсан Э.Энхтөр, Б.Ариунбаатар, Ж.Батзаяа нар оролцох аж. Түүнчлэн Ц.Энхбаярын өмгөөлөгчөөр О.Баасанхүү,  амиа алдсан бусад  хүмүүсийн өмгөөлөгчөөр н.Дэмбэрэлдагва нар оролцох бол шархадсан  гурван залуугийн өмгөөлөгчөөр н.Уранбилэг оролцох гэнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж