
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Усны нөөцийн бүлэг хамтран 2011 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотноо “Монгол орны усны тулгамдсан асуудлууд” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид хоёр талын хамтын ажиллагааныхаа хүрээнд тодорхой төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Энэхүү тохиролцоогоо бодит ажил болгон Монгол Улсын Засгийн газартай төсөл хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар ноён П.Брабек Монгол Улсад өнөөдөр хүрэлцэн ирж байна.
Эх сурвалж: www.president.mn