“Донж”-ийн Б.Төгөлдөр С.Жавхланг рекламдана

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

“Донж”-ийн Б.Төгөлдөр С.Жавхланг рекламдана

Монголын зохиолын дууны ертөнцөд эргэлт хийж чадсан дуучин С.Жавхлангийн “толгойг эргүүлсэн” гэгддэг “Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөр өнөөдрөөс эхлэн хуурай дүүгээ рекламдаж, сонгуулийн кампанит ажилд нь эгнэгт зүтгэнэ гэдгээ мэдэгдэв. Өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн дуучин С.Жавхлан, Б.Төгөлдөр нар хамтран “Дээлтэй сонгууль 2012” уриалга гаргаснаа тунхагласан юм. Энэ үеэр Б.Төгөлдөр 2008 оноос эхлэн С.Жавхланг сэтгэлээрээ дэмжиж байсан гэдгийг хэлээд, “С.Жавхлангийн хүссэн бүхэн биелж байгаа. С.Жавхлан намд элсэхгүй, харин нам л С.Жавхланд элсэх болно. Ер нь хүн бүр Монголоо гэх сэтгэлтэй болсон нь дүүгийн минь л ач. Тэр “Universe Best Songs” гэдэг тэмцээний нэг шатанд оролцогчид  монгол дуугаар өрсөлдөх болсон нь  ч С.Жавхланг дэмжсэнийх шүү” хэмээв.

Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж