Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2012” наадам гуравдугаар сарын 21-нд аймгийн Хүүхэд залуучуудын ордонд болжээ. Наадам 7-9-р анги,10-11-р анги гэсэн хоёр ангиллаар болсон бөгөөд Цагаанчулуут, Яруу, Тосонцэнгэл сумын 1, 2 дугаар сургууль, Эрдэнэхайрхан, Шилүүстэй, Завханмандал, Тэлмэн, Тэс, Сантмаргаз сумууд, мөн Улиастай сумын бүрэн дунд 3, 4-р сургууль, Дэвшил, Жавхлант цогцолбор сургууль, Чандмань-Эрдэнэ сургуулийн нийт 30 гаруй авьяаслаг шүлэгч хүүхдүүд оролцсон байна. Тус наадмын шүүгчээр залуу яруу найрагч Ч.Батдөл, Б.Баяржавхлан, Ч.Ганбаатар нар ажилласан бөгөөд 7-9-р ангийн ангилалд, нэгдүгээр байрт Э.Ганбуугарав /Явуу сум/, хоёрдугаар байрт Т.Цолмон /Цагаанчулуут/, гуравдугаар байрт Л.Энх-Амгалан /Сантмаргаз/, тусгай байрт М.Гүнбадмаараг /Шилүүстэй сум/ 10-11-р ангийн ангилалд нэгдүгээр байрт Л.Мөнх-Эрдэнэ /Тэлмэн сум/, хоёрдугаар байрт Б.Золзаяа /Завханмандал сум/, гуравдугаар байрт Э.Анхтуул /Шилүүстэй сум/, тусгай байрыг Т.Өлзийбаяр /Тэс сум/ тус тус эзэлжээ. Тус наадмын тэргүүн байрт шалгарсан оролцогчид энэ оны дөрөвдүгээр сарын 13, 14-нд Улаанбаатар хотноо болох “Хүрэл тулга-2012” улсын наадамд оролцох юм байна.
Э.Сараа