Бобби Браун баривчлагдав

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Бобби Браун баривчлагдав

Дуучин Уитни Хьюстоны салсан нөхөр Бобби Браун өчигдөр согтуугаар машин жолоодож яваад баривчлагджээ. Гэвч Лос-Анжелесийн цагдаагийн газар түүнийг 5000 ам.долларын барьцаа төлсний дараа суллан явуулсан гэнэ. Түүнийг баривчлах үед цусан дахь алкоголийн хэмжээ 0.08  байжээ. Тэрбээр өмнө нь 1996 онд мөн согтуугаар машин жолоодож, найм хоног шоронд суусан юм байна.

Сүүлийн үед Бобби Браун, Уитни Хьюстон нарыг эргэн нийлэх гэж байсан тухай хэвлэлээр шуугиж байгаа юм. Бобби Браун нэгэн найздаа “Хьюстон бид хоёрыг хүмүүс түүх болсон гэж бодож байгаа байх. Үнэн хэрэгтээ бидний сэтгэл холдоогүй. Бидний хайр мөнх” гэж ярьсан гэнэ. Тэрбээр мөн “Бид хамтдаа байсан бол тэр одоо амьд байх байсан. Би түүнийг ганцааранг нь явуулахгүй байсан” гэж ярьсан аж. 2007 онд Уитни Хьюстоноос гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан Бобби Браун 2010 онд олон жил хамтарч ажилласан менежер Алисиа Этерижтэй гэрлэсэн юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж