Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Амаржаад төд удаагүй байгаа Гавьяат жүжигчин И.Одончимэг өчигдөр анх удаа олны өмнө гарлаа. Угаас ялдам, эрх төрхтэй жүжигчин бүсгүй бүр ч илүү эелдэг зөөлөн, ялдам харагдаж байв. “Тэнгис” кино театрт өчигдөр “Худалч залуу” инээдмийн киноны нээлтэд хүрэлцэн тэр классик хар өнгөөр гоёлоо бүрдүүлжээ. Хар пальто, хар цүнх, гялгар хар цамц, дээр нь сувдан сондор түүнд дэндүү гэмээр зохисон харагдаж байлаа. Түүний нөхөр Т.Бархүү “Худалч залуу” кино өөрөө гол дүрд нь тоглосон юм. Одноогийн тухайд том охины хамт үзэгчдийн суудалд тухалсан. Нээлтийн үеэр Т.Бархүү тайзан дээрээс “Энэ киноны зохиолыг миний гэргий, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэг бичсэн юм” хэмээн гэргийдээ талархсан, түүнээрээ бахархсан сэтгэлээ илэрхийлнэ лээ.


Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж