ХУД-ийн спорт наадмын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

ХУД-ийн спорт наадмын нээлт боллоо

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо өчигдөр Монголын бүх ард түмний XIII их наадмын нээлтээ хийлээ. Одоогоор тус дүүргийн хувьд МБАТ-ий их наадмаас боксын төрөлд хоёр хүрэл медаль хүртсэн бол олс таталтын төрөлд эмэгтэй баг мөн хүрэл медалийн эзэд болжээ.

Хан-Уул дүүргийн их наадмын нээлтийн үеэр мөн тус дүүргийн волейболын аварга шалгаруулах тэмцээн эхэлжээ. Тус тэмцээнд “Хасу мегастар”, “Аварга” дээд сургууль, Дулааны цахилгаан түгээх сүлжээ компани зэрэг эрэгтэй 11, эмэгтэй 8 багийн тамирчид хурд, хүчээ сорьж байна. Одоогоор тус дүүргийн хувьд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээ 15 төрлөөр зохион явуулаад байгаа бөгөөд үүний дараагаар пара жудо, буудлага, чөлөөт бөхийн тэмцээнүүд болох юм байна.

Эх сурвалж: "Eagle News" TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж