
Хан-Уул дүүргийн их наадмын нээлтийн үеэр мөн тус дүүргийн волейболын аварга шалгаруулах тэмцээн эхэлжээ. Тус тэмцээнд “Хасу мегастар”, “Аварга” дээд сургууль, Дулааны цахилгаан түгээх сүлжээ компани зэрэг эрэгтэй 11, эмэгтэй 8 багийн тамирчид хурд, хүчээ сорьж байна. Одоогоор тус дүүргийн хувьд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээ 15 төрлөөр зохион явуулаад байгаа бөгөөд үүний дараагаар пара жудо, буудлага, чөлөөт бөхийн тэмцээнүүд болох юм байна.
Эх сурвалж: "Eagle News" TV