Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчид өмнөд хөршийн нийслэлд өөрсдийн тоглолтыг сонирхуулна. Ирэх дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 29-нд энд “Бээжинд уулзацгаая” олон улсын урлагийн наадам болох юм.
Наадмыг нээж Кубын балетийн үндэсний театр алдарт “Хунт нуур” балетийг тоглох юм. Өмнө нь энэ театрынхан 2002 онд “Дон Кихот”-ыг уг наадмын үеэр бүжиглэж байжээ. Испани, Шотланд, Польш, Япон, Латвийн хөгжимчид дан хөгжмийн концерт сонирхуулах бол хаалтын тоглолт болгон Бээжингийн ардын театрын драмын жүжиг тайзнаа амилна.
“Бээжинд уулзацгаая” наадам 2000 оноос хойш уламжлал болон жил тутам зохиогдож байгаа ажээ.