Юанийн ханш чангарлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Юанийн ханш чангарлаа

БНХАУ-ын дарга Ху Жинтао болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар Сөүл хотноо албан ёсны уулзалт хийжээ. Энэ нь хоёр том гүрний Төрийн тэргүүн нарын энэ жилийн анхны уулзалт болж байгаа юм. Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ху Жинтао юанийг илүү чөлөөтэй болгож, хөрвөх чадварыг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэний дараа юань ам.долларын эсрэг чангарч 6,2858 болсон байна.

Энэ нь гурван улирал дараалан дээд амжилт тогтоон чангарч байгаа тохиолдол юм. Хятадын эрх баригчид мөнгөний системдээ шинэчлэл хийж, дэлхийн санхүүгийн зах зээлд голлох үүрэгтэйгээр оролцох боломжийг хайж байгаа. Тиймээс дэлхийн худалдааны төлбөр тооцоонд юанийг түлхүү хэрэглүүлэх бодлого баримталж буй.
 
Э.Од   

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж