“Долоон бурхан харвадаггүй” хөдөө, орон нутагт

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

“Долоон бурхан харвадаггүй” хөдөө, орон нутагт

“Цагийн тоосонд бүдгэрсэн түүхэн үнэнийг таньд хүргэнэ” уриатай баатарлаг долоон залуугийн тухай кино нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Дэлгэцнээ амилсан цагаасаа үзэгчдийг шууруулаад байгаа “Долоон бурхан харвадаггүй” кино хөдөө орон нутгийн үзэгчдээ ч мартсангүй. Одоогийн байдлаар Завхан, Дархан, Эрдэнэт, Дорнод аймагт тус тус нээлтээ хийгээд байгаа бөгөөд гуравдугаар сарын 28-нд буюу маргааш Сэлэнгэ аймагт үзэгчдийн хүртээл болох аж. Зөвхөн Сэлэнгэ аймагт гэхэд гурван сар тасралтгүй зураг авалт хийсэн учраас нутгийн иргэд киног тэсэн ядан хүлээж байгаа нь мэдээж хэрэг. Тус аймгийн ард иргэд зураг авалтын туршид ёстой л сэтгэлээрээ бүхий л зүйлээ барьж гүйсэн гэдэг шүү. Тун удахгүй 30-наас Булган, Архангай, Дорноговь, Говь-Алтайд нээлтээ хийж, дөрөвдүгээр сардаа багтаан бусад аймгуудад гаргах юм байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж