Кенид анх удаа газрын тосны орд газар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Кенид анх удаа газрын тосны орд газар илэрчээ

Байгалийн эрдэс баялаг алт, бадмаараг эрдэнийн нөөцтэй Кени улсад анх удаа газрын тосны орд газар илэрчээ. Энэхүү нээлтийг Их Британийн хайгуулын “Tullow Oil” компани хийсэн байна. Африкт газрын тосны 85 орд газар эзэмшдэг “Tullow Oil” нь шинэ орд илрүүлсэн тухай мэдэгдсэний дараа компанийн хувьцаа огцом өсчээ.

Кени улсын Ерөнхийлөгч Мваи Кибаки “Мэдээж энэ нь сайхан мэдээ. Гэхдээ газрын тосны үйлдвэрлэгч орон болоход урт удаан зам хүлээж байгаа. Бид цаашид ч газрын тосны эрэл хайгуул хийх болно” хэмээн мэдэгджээ. Тус улсын  эдийн засаг үндсэндээ хөдөө аж ахуйн салбарт тулгуурладаг.

Э.Од   

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж