Дэлхийн банкны гишүүн орнуудад айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны гишүүн орнуудад айлчилна

АНУ-аас Дэлхийн банкны Ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Жим Ен Ким тус банкны гишүүн орнуудад айлчлах гэнэ. Жим Ен Ким өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл Этиоп, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Бразили болон Мексикт айлчилна. Энэ үеэр төр, засгийн тэргүүн, Сангийн сайд болон албаны бусад хүмүүстэй уулзах тухай АНУ-ын Сангийн яамнаас мэпээджээ.

Энэ айлчлал нь Дэлхийн банкны гишүүн орнуудаас ерөнхийлөгчийн сонгуульд дэмжлэг авах зорилготой бөгөөд Жим Ен Ким одоогийн дэлхийн эдийн засгийн өсөлтийг үнэлэх, ядуурлыг бууруулах болон хөгжиж буй орнуудад ажлын байр бий болгох талаар мөн санал бодлоо солилцох аж.

Өмнөд Солонгос гаралтай Жим Ен Ким одоо өөрийгөө бусдад таниулах нь хамгийн чухал юм. Учир нь тэрбээр дэлхийн тавцанд бараг танигдаагүй нэгэн бөгөөд Дартмундын Коллежийн захирлын албыг хашиж байсан түүнийг олон улсад нэр нөлөөтэй суудалд нэр дэвшүүлсэнд гайхах хүн цөөнгүй байгаа билээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж