Эдийн засгийн “ихрүүд”

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн “ихрүүд”

Бүгд Найрамдах Ирланд улсын Ерөнхий сайд
Т.Кеннигийн хэлснээр Хятад, Ирландын бизнесийн “соёл” тун адил байгаа
гэнэ. Тэрбээр Хятад улсад хийж буй дөрөв хоногийн айлчлалынхаа үеэр хоёр
улсын эдийн засаг аж үйлдвэрлэл болон шинэчлэлд суурилан хөгжиж байгаа
тухай онцолжээ. Түүний айлчлалын гол зорилго нь өөрийн улсад Хятадын
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх аж. Тэрээр хоёр улсын эдийн засаг, мэдлэг
боловсрол, техник, технологийн шинэчлэл дээр суурилан хөгжихийн
зэрэгцээ хамтран ажиллах бүрэн боломжтойг хэлсэн байна.  Түүний энэхүү
айчлал нь Хятадын дэд ерөнхийлөгч Ши Жин Пиний Ирланд улсад хийсэн
гурван өдрийн айлчлалаас нэг сарын дараа болж байгаа юм.   

Ерөнхий сайд Т. Кенни Хятад улсын Ерөнхий сайд Вень Зиабаотой хийх
уулзалтынхаа өмнө Шанхай хотод томоохон бизнес эрхлэгчидтэй уулзжээ. 

Олон улсын валютын сангаас гаргасан жагсаалтын дагуу Хятад улсын эдийн
засаг дэлхийд хоёрт бичигдэж байгаа бол Ирланд улс 42-т жагсаж байна.
Дэлхийн эдийн засгийн хямрал, дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн
уналтын улмаас Ирланд улс их хэмжээний өрөнд автсан. Үүнээс ангижрах
зорилгоор 2010 оны 11 дүгээр сард Европын Холбоо болон Олон улсын
валютын сангаас 85 тэрбум еврогийн яаралтай тусламжийн зээл авсан
байна.   

Ерөнхий сайд Т. Кенни хэлэхдээ “Евро бүсийн хямралын эд үеэр Хятад улс
тусламж үзүүлж байгаад бид талархаж байна” хэмээн мэдэгджээ.

Б. Үүрийнтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж