Тогтвортой байдлын сангийн хөрөнгийг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Тогтвортой байдлын сангийн хөрөнгийг нэмнэ

Германы эрх баригчид Евро бүсийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхэд зориулж зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэхээр болжээ.

Өчигдөр Германы Засгийн газрын төлөөлөгчид санхүүгийн зах зээлээс ирж
буй дарамтаас болоод Европын Санхүүгийн тогтвортой байдлын сангийн
хөрөнгийг нэмэхээр болсноо зарласан байна.

Европын холбооны мөнгөний асуудал эрхэлсэн комиссар Олли Рен "Евро
бүсийн орнуудын Сангийн сайд нар Копенгагенд уулзах үеэрээ энэ талаар
эцэслэн шийдсэн" хэмээн ярьжээ.

Европын Санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийг эхний ээлжинд
440 тэрбум еврогоор нэмэх аж. Харин удахгүй байгуулах Европын тогтвортой
байдлын механизм гэх сангийн хөрөнгийг 500 тэрбум ам.доллар байхаар
төсөвлөөд байна.

Европын Санхүүгийн тогтвортой байдлын сан өрийн хямралд орсон Грек,
Ирланд, Португаль зэрэг оронд нийт 740 тэрбум еврогийн санхүүгийн
тусламж үзүүлсэн билээ.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж