УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн талаар иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, П.Сэрсмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан юм. УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандат дээр нэр дэвшигчид мажоритари хувилбараар өрсөлдөж ялагдсан ч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авбал пропорциональ хэсэг рүү гулсч УИХ-д сонгогдсонд тооцогдож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж дээрх иргэд үзэж өргөдөл гаргажээ. Үндсэн хуулийн Цэц иргэдийн гомдлыг хүлээн авч маргаан үүсгээд ийнхүү маргааш дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр боллоо.
Сонгуулийн хуулийн энэ хэсэг өөрчлөгдөх эсэхээс шалтгаалан улс төрийн намууд мажоритар, пропорциональ талд хэний нэрийг дэвшүүлэх, ямар тактикаар өрсөлдөхөө төлөвлөхөөр хүлээж байна.