Дэвид Бэкхэм зарим машинаа худалдана

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Дэвид Бэкхэм зарим машинаа худалдана

Английн хөлбөмбөгийн Дэвид Бэкхэм Их Британи дахь гараждаа байгаа таван машинаа худалдахаар шийдсэн гэнэ. Тэдгээр таван машины дунд хоёр Bentley, Range Rover, BMW 645 болон Lamborghini Gallardo байгаа ажээ. Эдгээр гоёмсог машинуудын нийт үнэлгээ нь 500 мянган фунт буюу 794 мянган ам.доллар болно гэж Их Британийн хэвлэлд бичсэн байна.

Түүнчлэн Харли Дэвидсон маркийн гурван мотоциклээ зарж магадгүй байгаа юм. Дэвид Бэкхэм сүүлийн хэдэн жилд АНУ-ын “Лос-Анжелес Галакси” багт тоглож байгаа бөгөөд ихэнх цагаа гэр бүл, дөрвөн хүүхдийн хамт өнгөрүүлдөг болсон билээ. Их Британийн Хартфордшир гүнлигт байдаг гараж нь тоосонд дарагдаж байгаа учир машинуудаа зарахаар шийдсэн гэжээ.

Түүний гаражид байгаа  гоёмсог, сайн маркийн машинууд нь их үнэ хүрнэ гэж нэг найз нь хэлсэн байна. Бараг хэрэглээгүй машинууд нь шинээрээ шахам байгаа ажээ. Тэрээр машинуудаа АНУ руу зөөх ямар ч хэрэггүй гэж үзэж байгаа бөгөөд  зарж мөнгө болгохоор шийдсэн нь энэ ажээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж