Хорин насаар залуужсан Брэд Питт

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Хорин насаар залуужсан Брэд Питт

Өдгөө 49 настай жүжигчин Брэд Питт саяхан Нью-Орлеанд болсон “A Night to Make It Right” нэртэй арга хэмжээнд ирэхдээ гайхалтай залуухан харагдаж байсан гэнэ. Түүний нүүр үрчлээгүй болсон байснаас гадна гүзээгүй болсон байжээ. Барууны сэтгүүлчид түүнийг “Танилц, Жо Блек” болон “Трой” кинонд тоглож байсан үеийнх шигээ залуухан харагдаж байна гэж бичсэн аж.

Жүжигчин ботокс тариулсан байж магадгүй юм. Элтон Жон, Рикки Мартини, Кевин Костнер болон бусад нэртэй хүмүүс нүүрэндээ ботокс шахуулан үрчлээгүй харагдах болсон билээ. Түүнчлэн Брэд Питтийг гормоны эмчилгээ хийлгэсэн байж магадгүй тухай хэвлэлүүд шуугих болжээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж