Нөөцийн мах худалдаалах бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах худалдаалах бэлтгэл хийж байна

Хэнтий аймаг  2011 онд “Хан бүргэд Хэнтий” ХХК-тай гэрээ байгуулж 100 тн мах нөөцөлсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд “Ханбүргэд Хэнтий” ХХК-ийн супермаркет, Хэрлэн сумын 2-р багт байрлах “Дэвжих тамир” ХХК-ийн дэлгүүр, Хэрлэн сумын 5-р багийн “Хатан-Улз” ХХК-ийн  дэлгүүрүүдэд хонины мах кг-ийг нь 5000, ямааны махыг 4600 төгрөгөөр иргэдэд борлуулахаар болж, дээрх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулаад байна.

Нөөцийн махыг борлуулахдаа нэг хүнд 1-2 кг-аас илүү мах худалдаалахгүй байхаар журамлаж, сургууль, цэцэрлэг, зоогийн газар зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудад нөөцийн махнаас нийлүүлэхгүй юм байна. Мах нөөцөлж бэлтгэсэн “Ханбүргэд Хэнтий” ХХК-д  нэг кг мах тутамд 500 төгрөг буюу 100 тн-д 50 сая төгрөгийн урамшуулал олгосон байна.

Улаанбаатар хотын иргэдэд зориулж Хэнтий аймгаас 1035 тн мах нийлүүлэх Засгийн газрын 53-р  тогтоол гарсан ч аймгийн хэмжээнд 100 тн мах нийлүүлэх боломжтой гэсэн саналыг малчдаас авчээ. Зарим махыг бэлэн мөнгөөр, заримыг нь хадлангийн трактор , хүлэмж,  хөдөө аж ахуйд ашигтай техник тоног төхөөрөмж зэргээр сольж авахаар Засгийн газрын тогтоолд туссан байна.

                                                                                              / Хэнтий аймаг/  И.Байгальмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж