Тулузийн алуурчин бичлэгээ илгээсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Тулузийн алуурчин бичлэгээ илгээсэн байжээ

Францын Тулуз болон Монтобан хотуудад долоон хүнийг буудан хөнөөсөн Мохаммед Мера өөрийн хийсэн видео бичлэгээ Парист байдаг Аль-Жазира телевизид илгээсэн байсан гэнэ. Телевизэд хаягласан бичлэг даваа гаригт шуудангаар ирсэн бөгөөд бичлэгийг энэ сарын 21-нд илгээсэн шуудангийн тамгатай байжээ. Коран судрыг уншиж байгаа клип, исламын дайчдын дууны монтаж бүхий хүмүүсийг буудах үедээ хийсэн бичлэгээ флаш дискэнд хуулаад илгээсэн байна. Телевизийнхэн флашийг ирсэн даруйд нь цагдаагийн байгууллагад өгчээ. Цагдаа нар гуравдугаар 21-нд Мохаммед Мераг байранд нь бүсэлсэн байсан учир түүний хамсаатан флашийг шуудангаар явуулсан байх гэж таамаглаж байна.

Мохаммед Мерагийн эцэг нь хүүгээ Алжирт нутаглуулна гэж хэвлэлийнхэнд хэлсэн бөгөөд хүүг нь алсан Францын засаг захиргааны эсрэг зарга мэдүүлнэ гэжээ. Хүүг нь амьдаар барих боломжтой байсан гэж Мохамед Беналел Мера ярьжээ. Тулузийн алуурчны ах 29 настай Абделькадер Мера террорист халдлага, хүмүүс рүү буудсан болон хулгайн хэрэгт хамсаатан байсан гэж сэжиглэгдэж байна. Мохаммед Мера өөрийгөө Аль-Кайдагийн гишүүн байсан бөгөөд 20 мянган еврогийн зэр зэвсэг худалдаж авсан гэж бүслэлтэд байхдаа ярьжээ.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж