Паркийн тоглоом ирэх сараас ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Паркийн тоглоом ирэх сараас ажиллана

Хүүхэд, багачууд болон залууст дуулгах сонирхолтой мэдээлэл байна. Жилийн дөрвөн улиралд ажиллах болсон Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хамт олон ирэх дөрөвдүгээр сараас эхлэн гадаах тоглоомуудаа ажиллуулж эхлэх гэнэ. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн  дулаан орохыг хүлээсэн хүүхэд, багачууд ийнхүү ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн паркийн тоглоом дээр тоглож болохоор боллоо.

Өнгөрсөн хугацаанд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн залуучуудад чиглэсэн олон сонирхолтой хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Харин одоо цаг агаар дулаарч, урин хавар ирсэн учир хаврын нээлтээ ийнхүү дөрөвдүгээр сард хийх гэж байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж