Спортын сэтгүүлчид хэрэгтэй юу?

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлчид хэрэгтэй юу?

Коллежийн сагсан бөмбөгийн тэмцээний эхлэлийг тайлбарласан гурван товч танилцуулга байна. Хоёрыг нь сургуулиудын мэдээллийн хэлтэс бичсэн бол гуравдахийг нь тэмцээний тухай тоон мэдээллийг өгөгдлөөр авч, мэдээ болгонгаргадаг программаар бичжээ. Компьютерээр бичсэнийг нь ажигч хүн бол ялгаж болно. Ийм өгүүллэгийг Иллинойс мужийн Evanston хотод байрладаг “Narrative Science”компаний боловсруулсан компьютерийн программ бичиж гаргаж чаддаг байна. Үүнийг хүн бичдэггүй, хүн редакторладаггүй гэж тус компанийн гүйцэтгэх захирал 44 настай Stuart Frankel ярьж байна.

“Өөрийн гэсэн сэтгүүлчтэй байхын оронд өгөгдөл оруулаад мэдээ, мэдээлэл болгож гаргах энэ арга хамаагүй хялбар бөгөөд зардал багатай. Ямар нэг тоглолт болсны дараа тоглолтын явцын бүртгэл хөтлөгчид тоон бүртгэл, статистикийн мэдээгээ и-мейлээр “Narrative Science”-руу явуулна. Үүнээс хойш хэдхэн минутын дараа тоглолтын тухай тайлбар мэдээлэл онлайнаар интернетэд гарсан байх болно. Үүний төлөө тус компани ямар төлбөр шаарддагыг тэд нар хэлээгүй. Програм хангамжаа улам сайжруулж, илүү дээр “зохиолч” болгохоор оролдож байна” гэж тус компанийн түнш компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэн Kristian Hammond ярьж байна. Уг үйлчилгээг ашиглан гэмт хэргийн статистик мэдээлэл, эрүүл мэндийн судалгаа шинжилгээний тайлан, судалгаа, санхүүгийн мэдэгдэл, бусад өгөгдөл дээр суурилсан тайлан, мэдээлэл гаргах боломжтой гэж тус компанийхан “Bloomberg”агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж