Меган Фоксын нөхрийг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Меган Фоксын нөхрийг шүүхэд өгчээ

Холливудын жүжигчин Брайн Остин Грийнийг гэрэл зурагчинд халдаж, гэмтэл учруулсан гэж шүүхэд дууджээ. Алдартнуудын зургийг авдаг паппараци эр өнгөрсөн арванхоёрдугаар сард Гонолулуд жүжигчний зургийг санаандгүй дарсны төлөө түүнд зодуулсан гэж шүүхэд мэдүүлсэн аж. Гэрэл зурагчин Брайн Остин Грийн, түүний жүжигчин эхнэр Меган Фокс нарыг Хавайн эргээр зугаалж явахад нь iPhone-оор  зургийг нь дарж амжжээ. Гэтэл Меган Фокс нөхөртөө “Түүнийг  ингээд явуулах гэж байгаа юм уу?” гэж хашгирчээ. Үүний дараа Брайн Остин Грийн яах ийхийн зуургүй зурагчныг барьж аваад нүдэж гарчээ. Уурласан жүжигчин эр паппарацичины iPhone-ийг нь ус руу чулуудсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж