Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас “Нэг цэгийн үйлчилгээний өнөөгийн байдал, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт татвар, хөдөлмөр халамж, иргэний бүртгэл, мэдээлэл, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс болон зургаан дүүргийн нэг цонхны үйлчилгээний төлөөлөл оролцож, “Нэг цонхны үйлчилгээ”-нд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга зам болон бусад “Нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдтэй хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэх ажээ.
Д.Жаргал